Wednesday, October 1, 2014

Жоли нөхөртөө гурван саяын цаг бэлэглэв

Жоли нөхөртөө гурван саяын цаг бэлэглэв

15 минутын өмнө

Хэрэв таны эхнэр Холливудын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг, хамгийн чинээлэг нь бол та гэнэтийн атлаа маш үнэтэй бэлэг хүртэх боломжтой. Өөрийн шинэхэн эр нөхөр Брэд Питтыг Анжелина Жоли тун өвөрмөц аргаар баярлуулахаар шийджээ.


Энжи бүсгүй хайртдаа Patek Phillippe бугуйн цагны маш ховор загварыг өргөн барьсан аж. 1952 онд цагаан алтаар урлагдсан энэ бугуйн цаг гурван сая гаруй долларын үнэтэй эд гэнэ.

Ийм өндөр үнэтэй бэлэг сэлт тэдэн шиг чинээлэг хүмүүсийн хувьд ч гэсэн ховор үзэгдэл билээ. Брэд Питтын эд хөрөнгө 240 сая, Анжелинагийнх 145 сая доллараар үнэлэгддэг юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment