Thursday, October 2, 2014

Цахилгааны шөнийн тарифыг 90 хүртэл хувиар хөнгөлнө

Цахилгааны шөнийн тарифыг 90 хүртэл хувиар хөнгөлнө

13 минутын өмнө

Утааг багасгахын тулд цахилгааны эх үүсвэрийг ашиглан хялбар шийдэх боломжтой ч Улаанбаатарын цахилгаан, дулааны хүчин чадал хангалтгүй байгаа нь хамгийн том асуудал болдог. Төрөл бүрийн цахилгаан халаагуураар дулаанаа шийдэж байгаа 3000 орчим айл байгаа гэсэн судалгаа гарчээ. Хэдийгээр цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 66 мянган айл энэ хөнгөлөлтийг эдэлж байгаа ч халаалтаа шийддэг айлуудын хувьд гэрэл цахилгааны мөнгө нь их гардаг тул төдийлөн нэмэр болохгүй байгаа юм. Тиймээс эхний ээлжинд цахилгаан түгээлтийн сүлжээгээ сайжруулах ёстойг хэлж байна.

Тухайлбал, хотын захын хэсэг рүү цахилгаан дамжуулахад алдагдал их байдаг аж. 220 Вт-ынхаа хүчин чадлаар гүйцэд очиж чадахгүй замаасаа алдаад байдаг тул энэ түгээлт, сүлжээг сайжруулахын тулд нэг тэрбум төгрөг төсөвлөн ажиллаж байгаа гэнэ.

Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх асуудлыг Засгийн газар бие даан шийдэж байхаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д оруулжээ. Ингэснээр одоогийн 50 хувийн хөнгөлөлтийг 70-90 хувьд хүргэх боломжтой болох юм байна. Хуулийн төслийг УИХ-ын энэ Намрын чуулганаар хэлэлцэнэ гэдгийг албаныхан хэлэв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment