Thursday, October 2, 2014

Х.Батсайхан, Д.Гантулга нар МОХ-ны ерөнхийлөгчид хүч үзнэ

Х.Батсайхан, Д.Гантулга нар МОХ-ны ерөнхийлөгчид хүч үзнэ

45 минутын өмнө

Монголын оюутны холбоо хэмээх том айлын хойморт хэн залрах вэ гэдэг асуудал маргааш, нөгөөдөр Дархан-Уул аймагт болох МОХ-ны их хурлаар шийдэгдэхээр болжээ. Энэхүү сонгуульд одоогийн ерөнхийлөгч Х.Батсайхан, НАМОХ-ны тэргүүн Д.Гантулга нар нэгийгээ үзэхээр болжээ. Энэ ТББ-ын удирдлагууд дүрмээрээ хоёр жил тутамд  оюутнуудын нэгдсэн чуулганаар сонгогддог. Одоогоос хоёр жилийн өмнө МОХ-ны ээлжит нэгдсэн чуулган "Sunjin Grand" зочид буудалд хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан дагуулан болсон түүхтэй.


Гэтэл оюутны төлөөллүүдийг дахин хэзээ хуралдахаа ч мэдээгүй байтал хоёр өдрийн дараа мөн л цөөн тооны оюутны утсанд мессеж ирснээр ШУТИС-ийн байранд дахин чуулган болжээ. Нийт найман хүн МОХ-ны Ерөхийлөгчид нэр дэвшсэний зургаа нь нэрээ татжээ. Ийнхүү Х.Батсайхан, Д.Гантулга нар өрсөлдөөнд үлдсэн юм. Тухайн үед Д.Гантулга асуулт хариултад оролцолгүй, нэгэнт зохион байгуулж "хайрцаглагдсан" чуулганд үгээ хэлэлгүй гарч явжээ. Ингээд "Чоно борооноор" гэгчээр энэ үед МОХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Х.Батсайхан гэгч хурал хаян гаралгүй үлдсэн орон нутгийн 100 ч хүрэхгүй оюутнуудын дунд өөрийнхөө нэрийг дэвшүүлэн батламжилж, улмаар  оюутны холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалд хууль бусаар сонсогдсон аж.

Үүнийг эсэргүүцсэн олонхи оюутнууд Х.Батсайхан бол орон нутгийн оюутны холбооны дарга хэмээн "Нийслэлийн оюутны холбоо" гэж МОХ-оос тусдаа байгууллага байгуулж байсан удаатай. Ийнхүү дээрхи чуулган хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан, хагарал бутрал болсоор оюутны тухай нэг ч тулгамдсан асуудлыг шийдэх, зорилго зорилт тавих завдалгүй арайхийн дууссан түүхтэй. Х.Батсайхан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллаад Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн даргын сэнтийд оюутны байгууллагын албан тушаалыг ашиглан гарсан замнал бий.

Харамсалтай нь, өнөөдөр Монголын оюутнууд үндэсний тэтгэлэг авч байгаа нэртэй ч дотуур байранд нь айлууд амьдардаг, нэг ангид дөрвөн ширхэг смарт карт хуваарилагддаг, 21 цагаас хойш нийтийн тээвэрт адлагдан явдаг нь хэвээрээ.. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment