Лэди Гага нууцаар гэрлэжээ
1 цаг 3 минутын өмнө
Саяхан Инстаграм дээр Киннигийн мэргэжил нэгт нөхөр София Буш жүжигчин залуутай хамт авахуулсан зургаа тавьсан билээ. Тэр зурган дээр Киннигийн ядам хуруунд хуримын бөгж гялтганах аж. София бүсгүй зургийн дор "Энэ бол түүний бөгж" хэмээн бичсэн нь дарин дээр давс нэмэв.
Папарацци нар өнгөрсөн оны зун дуучин бүсгүйг ээжтэйгээ хамт Канадын Торонто хотод явж байхад нь овоо хараандаа оруулсан гэдэг. Тэр үед бүсгүй хуримын даашинз үзэж, сонирхож байсан юм. Тэр цагаас хойш нэг ч сэтгүүлч Лэди Гагагийн хуримын гэрч болж чадаагүй бөгөөд хэн ч дуучин бүсгүйн хуруунд хуримын бөгж зүүлттэй байгааг хараагүй билээ. Гэр бүлтэй ч гэлээ зарим нэг алдартнууд хуримын бөгжөө зүүдэггүй тохиолдол бий. Одоогоор хосууд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment