Модель бүсгүйд "хөлбөмбөгч" бөмбөг залгиулав
30 минутын өмнө
"Намайг шавар шавхай дотор хутгачихсан юм шиг санагдаж байна. Би балмагдаж, цочирдлоо. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй нэг эр 18 сарын туршид намайг мунхруулсан. Тэр өөрийгөө Премьер лигт тоглодог гэж итгүүлсэн. Тэр намайг хуурч байжээ. Би хэн гэдэг нь ч мэдэгдэхгүй нэг эртэй дотно харилцаанд орсон. Тэгэхээр би усан тэнэг хүн юм даа" гэж Каннингем өөрийн твиттер дэх хуудсанд бичжээ.
Харин 29 настай "ориг" Кертис Дэвис өдгөө жүжигчин Лаура Дернтэй үерхэж байгаа бөгөөд хулхидуулсан бүсгүйн талаар дуулаад харамсаж буйгаа илэрхийлсэн гэнэ.
Жози Каннингем бол хөх томруулах пластик мэс ажилбар хийлгүүлээд ихэд алдаршсан загвар өмсөгч бүсгүй юм. Өмнө нь тэрбээр биеэ үнэлэгч нэгэн байсан бөгөөд энэ ажлаа орхиод загвар өмсөгч болсон аж. Өдгөө тэр Англид ихэд нэр алдартай бөгөөд байнга ярилцлага өгч, элдэв ток шоуд оролцдог билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment