О.Магнай тэсгэл алджээ
48 минутын өмнө
О.Магнайгийн үзэж буйгаар тэд зохион байгуулалттайгаар ШӨХТГ-ын эсрэг буюу нийт хэрэглэгчдийн эсрэг шийдвэр гаргасан гэнэ. Тэрбээр "Олон асуудал шүүх дээр гацлаа. Нэр бүхий шүүгчдийн нэрийг зарлаж байгаа нь эдгээр нөхөд шүүх хурал болгонд манай эсрэг буюу мөнгөтэй, томоохон компаниудын эсрэг шийдвэр гаргасан. Бид нэг тэслээ, хоёр тэслээ, есөн удаагийн асуудал болсон учраас шүүгчдийн нэрийг хэлж байна. Хамгийн тод жишээ гэвэл орон сууцны метр квадраттай холбоотой хэрэгт Тайгам-Алтай компани буруутай нь илт байсан. Гэтэл шүүхэд энэ хэргийг дөрвөн сарын турш гацаасан. Үүнээс өмнө зарим барилгын компаниуд иргэдийн хохирлыг их бага хэмжээгээр барагдуулж эхэлсэн байсан. Гэтэл энэ хэрэг шүүхэд очингуут хохирол барагдуулахаа зогсоочихсон. Мөн нөгөө талын хууль бус нэхэмжлэхийг шүүх хүлээн авдаг. Иймд эдгээр хүмийсийн нэрийг хэлэхээс аргагүй нөхцөл үүслээ. Харамсалтай нь шүүх шударга бус ажиллаж байна" гэлээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment