Monday, October 13, 2014

Нийслэлийн шатрын аваргыг шалгаруулна

Нийслэлийн шатрын аваргыг шалгаруулна

39 минутын өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор нийслэлийн  сонирхогчдын шатрын  аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Уг тэмцээнийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  Нийслэлийн Шатрын Холбоотой хамтран зохион байгуулна. Энэхүү тэмцээн нь Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюунлаг иргэдтэй Улаанбаатарын  төлөө иргэдийнхээ идэвхийг нэмэгдүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, мөн Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах юм.   

Тэмцээний эхний үе болгож 11 дүгээр сарын 10-ны дотор дүүрэг тус бүрээс 9 эмэгтэй, 9 эрэгтэй шатар сонирхогчийг шалгаруулж, 12 дугаар сард нийслэлийн  сонирхогчдын шатрын аварга шалгаруулна. Тэмцээнд  Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ - ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment