Тарвага агнаад торгуулав
21 минутын өмнө
Булган аймгийн Хишиг-Өндөр суманд цагдаагийн газраас ажлын хэсэг томилон ажиллуулах хугацаанд нутгийн дөрвөн иргэн хууль бусаар тарвага агнасан болох нь тогтоогджээ.
Уг зөрчлийг албан тоот материалын хамт Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэн "Амьтаны тухай" хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9 дах заалтыг зөрчсөн үйлдэлд нь иргэдийг 340000 төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулан 384000 төгрөгөөр торгож хариуцлага тооцон хамтран ажиллажээ.
Намрын улирал болж байгаатай холбогдуулан тарваганы мах зарж борлуулах, худалдан авах, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас ард иргэдэд сэрэмжлүүллээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment