УБТЗ Лондонгийн шүүх дээр ялалт байгуулав
45 минутын өмнө
Лондон хотод саяхан УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй холбоотой шүүх хурал болж, шүүхийн шийдвэр УБТЗ-ийн талд гарчээ. Өнгөрөгч оны долоодугаар сард ӨАБНУ-ын "Стандарт банк" Английн хатан хааны шүүхэд Монголын есөн байгууллагыг "Жаст групп" ХХК-ийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэх санхүүгийн чадваргүй болсон хэмээн үзэж зээлийн гэрээний өр 55 742 555, 63 ам.долларыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан аж. Тэгвэл Лондонгийн Хатан хааны шүүх УБТЗ ХНН-ийг хариуцагч биш гэсэн шийдвэрийг гаргажээ.
Мөн 2009-2012 онуудад УБТЗ ХНН-ийн импортолсон барааны гаалийн болон санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар тогтоосон 9 679 937 655, 63 төгрөгийн акт тавьсан асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх саяхан хэлэлцэж дээрх актыг илт хүчин төгөлдөр бус гэсэн шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, Лондонгийн Хатан хааны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гэм буруугүй нь тогтоогдлоо. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment