Thursday, October 9, 2014

Дарханд барилгын осол гарчээ

Дарханд барилгын осол гарчээ

38 минутын өмнө

Барилгын осол нийслэлд гардаг байснаа одоо орон нутагт гарах болжээ. Тодруулбал, өчигдөр 13:00 цагийн үед Дархан-Уул аймагт барилгын осол гарч нэг хүн амиа алдсан байна.

"Минж проперти" ХХК-ийн барьж буй "Парк" хотхоны барилга дээр ажиллаж байсан гурван хүн өргөгч цамхагийн тросс тасарсны улмаас есөн давхраас цамхагтайгаа доош унажээ.

Нэг нь газар дээрээ нас барж, үлдсэн хоёр нь тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэмтсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment