Thursday, October 9, 2014

Ордоны олигархиуд “Гачуурт”-ын ордыг “Сентерра Гоулд”-д өгөх тохироо хийжээ

Ордоны олигархиуд "Гачуурт"-ын ордыг "Сентерра Гоулд"-д өгөх тохироо хийжээ

22 минутын өмнө

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдэж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд газруудаас иргэддээ хувь хүртээж, улс орноо хөгжүүлэх талаар улс төрчид тасралтгүй 10 гаруй жил ярьсан. Гэвч тэд стратегийн ордуудыг гадна, дотны хувийн компаниудад бэлэглэж эхэллээ. Хамгийн сүүлд л гэхэд хаврын чуулганаар МАК-д Цагаан суваргын ордыг өгсөн бол үүний араас залгуулан Гачууртын алтны ордыг Канадын хөрөнгө оруулалттай "Сентерра гоулд" компанид өгөхөөр бэлтгэж эхэлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар газар болон түүний хэвлий дэх баялаг бүх ард түмний өмч билээ. Эзэн байх эрхээ стратегийн ордуудад хувь эзэмшсэнээр эдэлнэ гэж үзвэл Ашигт малтматын тухай хуулинд стратегийн ордын 50 хувийг төр эзэмшиж, түүгээр дамжуулан ард түмэн ашиг хүртэх учиртай юм. Ийм ч учраас хуульчилж өгсөн. Гэтэл зэсийн нөөцөөрөө Эрдэнэт, Оюутолгойн араас жагсдаг Цагаан суваргын ордыг МАК компани авчихсан. Энэ компанийн залгамж, эзэн Н.Номтойбаяр энэ парламентэд суугаа. Ингэснээр Дорноговь аймгийн Мандах сумынхан ордоо нэг компанид алдсан түүхтэй.

Гэтэл үүний араас ийнхүү Гачууртын орд бусдын мэдлийнх болоход ойрхон байна. Ордонд суугаа олигархиудын онилсон Гачууртын алтны орд нь нэгдүгээр жагсаалтын стратегийн 15 томоохон ордын нэг бөгөөд Сэлэнгэ аймагт байрладаг, одоогоор Урт нэртэй хуулиар ой усны сав газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан байдалтай байгаа юм. Энэ ордыг хамгаалсан Ц.Мөнхбаяр нарын тэмцэгчид байдаг ч өдгөө энэ ордыг гадныханд өгөхийн тулд тэмцсэн хүмүүсийг нь хорьсон уу гэдэг асуулт ч гарч ирэхэд хүргээд байна. Тэмцэгчдийг нь хорьж байгаад Канадын "Сентерра гоулд"-д өгөх төлөвлөгөө бүр шийдвэр гаргах түвшинд оччихсон, асуудал тодорхой болчихсон байгаа аж.

Гачууртын ордоос Монголын төр дөнгөж 20 хувь эзэмшиж чадах уу гэдэг асуудал өнөөдөр Засгийн газрын ордонд яригдаж байна. Энэ асуудал 11 сайдыг солихоор Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, Засгийн газрын шинэ бүтцийн асуудалд дарагдаад чимээгүй шийдэгдэх вий гэсэн айдас ч бий болов. Энэ мэтчилэн энэ цагийн олигархиуд улс төрч, Улсын их хурлын гишүүн нэрээр Монголын ард түмний баялгаасаа хүртэх боломжийг нэг нэгээр нь хумисаар байх шиг. Ямартай ч өнөөдөр нэгдсэн чуулган дээр орж ирж байгаа энэ асуудал олны анхааралд, тэр дундаа эрдэс баялгийн салбарынханд асуулт хэвээр байгаа гэдгийг мартах учиргүй.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment