Дэлхийн хамгийн "үсэрхэг" машин
1 цаг 45 минутын өмнө
Үсний хэв загвар бүтээгч Мария Лючия Муньо гэдэг бүсгүй дэлхийн хамгийн "үсэрхэг" машиныг бүтээгээд Гиннесийн амжилтын номд багтжээ. 44 настай энэ итали бүсгүй сонгодог загварын Fiat 500 авсаархан хэтчбек машиныг хүний үсээр битүү бүржээ. Ийнхүү Муньо 2010 онд тогтоосон өөрийн дээд амжилтыг эвдсэн байна. Тэгэхэд тэрбээр 100 килограмм үсээр хучигдсан автомашиныг толилуулсан билээ. Үсчин бүсгүй энэ удаа өөрийн туслах Валентино Стассаногийн хамтаар машин дээрээ нэмж 20 килограмм үс наажээ.
Машиныг шинэчлэх ажилд 150 цагийг зарцуулав. Өвөрмөц машиныг бүтээгсэд энэ унаа эв найрамдал, эрх чөлөөг бэлгэднэ хэмээн ярьсан аж. Өдгөө энэ машины үнэ 80 мянган еврогоор үнэлэгдэж байгаа гэнэ. Үсийг тусгай захиалгаар Энэтхэгээс авчруулжээ. Энэтхэгчүүдийн үс европчуудынхаас хамаагүй бат бөх байдаг гэв. "Үсэрхэг" автомашин бүтээх санаа түүнд нэг л өдөр төрсөн байна. Найзтайгаа энэ талаар ярьтал цаадахь нь түүнийг бассан аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment