"Клипперс"-чүүд "Кингс"-тэй барьцана
21 минутын өмнө
2014 оны Стэнлигийн цомын эзэн "Лос-Анжелес Кингс" багийнхан энэ лхагва гаригт шинэ улирлын тоглолтуудаа "Сан-Хосе Шаркс" багтай хийсэн тулаанаар эхлүүлжээ.
Тоглолтын өмнө Staples Center мөсөн ордны дотор өнгөрсөн улирлын аварга багийг хүндэтгэн аваргын далбааг мандуулах ёслолын ажиллагаа болсон гэнэ. Сагсан бөмбөгийн "Лос-Анжелес Клипперс" багийн ерөнхийлөгч бөгөөд ахлах дасгалжуулагч Док Риверс тоглогчдоо энэ арга хэмжээнд оролцуулсан аж.
"Миний хөвгүүд энэ үйл ажиллагааны гэрч болж, алдар хүндээ тэмдэглүүлэх нь ямар байдгийг ойлгоосой гэж би хүссэн юм. Ирэх жил бид бас ийм байдлаар хүндлүүлнэ гэж найдаж байна" хэмээн Риверс мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment