Thursday, October 9, 2014

Шоронгоос зурагт хулгайлжээ

Шоронгоос зурагт хулгайлжээ

1 цаг 4 минутын өмнө

Үл таних этгээдүүд Голландын Амстердам хотоос холгүй орших Хоорн хотын шоронгийн хаалгыг эвдээд хоригдлуудын өрөөнүүдээс зурагтуудыг нь авч гарчээ.

Энэ шорон сувиллын газрыг санагдуулдаг билээ. Тэнд хугацаа нь дуусч, суллагдах гэж байгаа хоригдлууд энгийн амьдралд гарахад бэлтгэгддэг аж. Тэндхийн дэглэм, журам нэлээн хөнгөн юм.

Амралтын өдрүүдээр бүх хоригдлуудыг гэр гэрт нь явуулдаг бөгөөд үүнийг гэмт этгээдүүд ашигласан гэнэ. Тэд шорон дотор хэн ч байхгүйг далимдуулаад хулгайгаа хийжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment