Wednesday, October 1, 2014

Мансууруулах бодис наймаалагч залууг барьжээ

Мансууруулах бодис наймаалагч залууг барьжээ

39 минутын өмнө

Сүүлийн үед цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, борлуулдаг этгээдүүдтэй шуурхай тэмцэж байгаа. Тухайлбал, есдүгээр сарын 21-22-нд зочид буудалд бөөнөөрөө хар тамхинд мансуурч байсан 25-31 насны залуусыг барьсан бол 23-нд нь хар тамхи худалдаж байсан 22 настай залуу болон 22-23 насны худалдан авагчдыг нь Нийслэлийн Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлжээ.

СБД-т оршин суух 1992 онд төрсөн Т гэгч нь каннабис /84.8 гр/ ургамал зарж борлуулж байсан бөгөөд худалдан авагч нь 1992 онд төрсөн Г, 1991 онд төрсөн З нар байсан гэнэ. Тэднийг Чингэлтэй дүүргээс баривчлан ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Сэжигтэн Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 191 дүгээр зүйлийн 191,3  заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн бол түүнээс худалдан авч хэрэглэсэн гэх Г, З нарт  мөн хуулийн 191,2 т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment