Tuesday, October 21, 2014

Селена Гомес үнэтэй зөвлөгөө авчээ

Селена Гомес үнэтэй зөвлөгөө авчээ

1 цаг 13 минутын өмнө

Жинхэнэ хүүхнүүдийн үерхэл Селена Гомес, Тэйлор Свифт нарыг холбосон билээ. Ямар ч байсан ийм зүйлийг Селена бүсгүй баасан гаригийн нэгэн ток шоуд оролцох үеэрээ хэлжээ. "Тэр манайд нэг удаа зочилж ирсэн. Бид хоёр ил галын дэргэд суугаад хувийн амьдралын тухай ярилцсан. Тэр зүгээр л над руу хараад өөрийгөө зөв, сайхан хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Би түүний хэлсэн үгийг бодоод үнэхээр л энэ нь надад хэрэгтэй зүйл гэдгийг ойлгосон юм" хэмээн 22 настай Селена өгүүлэв.

Тэрбээр Канадын дуучин Жастин Бибертэй харилцаагаа сэргээсэн тул шүтэн бишрэгчид нь ихэд уурласан билээ. Бибер нэг бус удаа Селенаг гомдоож байсан юм. Тун саяхан тэд дахин хоёр тийш болсон. Жастин өөрийн найз Кендалл Женнертэй үдийн зоог барьсан явдал үүний шалтгаан болжээ. Найз Тэйлор Свифт нь Гомест байнга үнэтэй зөвлөгөө өгдөг гэнэ шүү. Бас түүнийг хэзээ ч буруутгадаггүй аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment