Monday, October 13, 2014

Робинзон Крузогийн байшинг худалдана

Робинзон Крузогийн байшинг худалдана

44 минутын өмнө

Уэльсын баруун өмнөд хэсэгт орших Плимут хотоос холгүйхэн байрладаг Орестон тосгонд нэгэн байшин худалдаалагдах зар тавигджээ. Түүн дотор XVIII зууны эхээр Шотландын усан цэрэг Александр Селькирк амьдарч байсан юм. Утга зохиол судлаачдын үзэж байгаагаар чухам энэ цэрэг л зохиолч Даниэль Дефогийн алдарт романы гол баатар Робинзон Крузогийн бодит дүр гэнэ.

""Робинзон Крузо" романы сэдэв бүхэлдээ зохиолчийн хий хоосон бодож олсон зүйл гэж олон хүн үздэг ч энэ нь тийм биш. Шотландын усан цэрэг Александр Селькирк хөлөг онгоцны ахмадтайгаа маргалдаад Хуан-Фернандес арлуудын нэгэн хүн амьдардаггүй арал дээр очсон түүхийг зохиолч ашигласан бололтой" хэмээн Плимутын их сургуулийн багш доктор Бонни Латимер өгүүлэв.

Тэрхүү арал дээр Селькирк дөрвөн жил амьдарчээ. Улмаар түүнийг тэр орчим зорчиж явсан усан онгоц аварсан билээ. Эх орондоо эргэж очоод тухайн үед уушийн газар байрладаг байсан одоогийн энэ байшинд суурьшжээ. Удалгүй 1720 оны 12 дугаар сард дахин аялалд гарсан бөгөөд төдөлгүй далайн эсэргэнэ өвчний улмаас таалал төгссөн байна. Олон жилийн хойно байшинг нь засварласан бөгөөд өдгөө хоёр давхар эртний харш 395 мянган фунт стерлингийн үнээр худалдаалагдах зар тарав. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment