Оюутолгойн ТЭЗҮ-ийг энэ сард Эрдэс баялгийн зөвлөл хэлэлцэнэ
1 цаг 0 минутын өмнө
- Гадны хөрөнгө оруулагч нар Оюутолгой төслийг хүлээж байна -

Олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд ч Оюутолгой төслийг харсан, хүлээсэн байдалтай байгаа гэх мэдээллүүд гарч байгаа. Энэ төсөл амжилттай үргэлжилвэл түр сул зогсоосон 3000 хүн ажилдаа орж, 1500 орчим туслан гүйцэтгэгч компаниуд хэвийн ажиллаж, түүнийг дагасан ажлын байр ч нэмэгдэнэ гэх мэтээр эдийн засгийн олон үр өгөөж, нөлөөлөл уул уурхайн салбарт бий болно гэдгийг эдийн засагчид олж харсан байгаа бол харин нөгөө талд Монголыг улам өрд оруулаад дуусна гэсэн шүүмж ч яригдаж байгаа юм. Ямартай ч Оюутолгойн гэрээг 2009 онд үзэглэж, түүнээс хойш монголчуудын хүлээж байсан шиг ашиг орлого, нөлөөлөл МУ-ын эдийн засагт харагдаагүй. Үүнээс хойш Оюутолгой төсөл амжилттай ажиллавал 2020 он гэхэд МУ-ын эдийн засгийг 35 хувиар өсгөж, зөвхөн эдийн засагт үзүүлэх шууд нөлөөлөл нь дангаараа улсын эдийн засгаас хоёр дахин их хэмжээтэй байх, айл өрхийн дундаж орлого 1,7 сая төгрөг буюу 1000 ам.доллараар өсөх төлөв ажиглагдаж байгааг эдийн засагчид судлан гаргажээ.
Одоо харин Засгийн газар, "Рио Тинто" хоёр хоорондоо хэрхэн тохиролцох, төсөл хэрхэн үргэлжлэхийг л харах үлдэж байх шиг. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment