Л.Гансүхийн туслахыг зодоогүй гэнэ
34 минутын өмнө

Тодруулбал, М.Тулгыг хорихын харгалзагч зодсон гэж байсан юм. Түүний ээж М.Эрхэмхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Бие нь маш хүнд, явж чадахгүй, хэвтэрт байгаа. Нуруу нугасны гэмтлээсээ болоод зүүн хөл нь мэдээгүй болсон. Бие нь муудаад явж чадахгүй байхад нь комисс ирж үзээд "Зүгээр байна" гэчихээд явсан байна лээ" гэсэн юм.
Харин энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Х.Баясгалан "Цагдан хорих 461 дүгээр ангийн харгалзагч сэжигтнийг зодож хүндээр бэртээсэн гэх мэдээллийн дагуу албаны дотоод шалгалт явуулсан. Шалгалтаар М.Тулгыг зодсон нь тогтоогдоогүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэл ташаа болох нь тогтоогдсон" гэсэн тайлбар өгчээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment