Friday, October 3, 2014

“Маroon 5”-ын шинэ клипыг хориглох уу? (видео)

"Маroon 5"-ын шинэ клипыг хориглох уу? (видео)

25 минутын өмнө

Адам Левины "Maroon 5" хамтлагийн Animals дууны клип хэдхэн хоногийн өмнө телевиз, сайтуудаар цацагдсан ч чамгүй шуугиан дэгдээжээ.

Хүлээж байснаар энэ өдөөн хатгалт бүхий видео клипыг хүчирхийлэлтэй тэмцэх байгууллагууд сонирхсон аж. Ёсзүйг эрхэмлэгчид энэ клипыг аюултай уриалга бүхий зүйл гэж үзээд "Хүчирхийллийг магтан дуулсан бүтээл болсон" хэмээжээ. Бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх томоохон байгууллагууд ийм тайлбар хийжээ.

Клипэнд тоглосон загвар өмсөгч бүсгүй Бехати Принслу өөрөө Адам Левины эхнэр бөгөөд уг бүтээл дотор хэнд ч хэрэггүй улаан мах шиг дүрслэгдсэн гэж шүүмжлэх хүмүүс олон байна.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment