Виктория Бэкхем охиндоо даашинзаа "өвлүүлнэ"
23 минутын өмнө

Уг худалдаанаас олсон орлого ДОХ-ын халдвар тээгч эмэгтэйчүүдэд тус болох учиртай юм. Виктория хүмүүнлэгийн үйлсэд зориулан өөрийн хуучирч, муудсан гэж үзсэн бүх эд зүйлийг харамгүй өгсөн ч ганцхан зүйл дээр таталджээ.
Тэр бол түүний ирээдүйн эр нөхөртэйгээ анх уулзахдаа өмсөж очсон аз дагуулсан даашинз гэнэ.
Тэгэхэд "Spice Girls" хамтлагийн гишүүн дуучин Виктория Адамс хөлбөмбөгийн өсөж буй одтой уулзсан билээ. Тэр цагаас хойш 17 жил өнгөрсөн ч Виктория болзоонд өмсөж очсон өнөөх даашинзаа одоог хүртэл шүүгээн дотроо нандигнан хадгалдаг аж.
"Энэ илгэн даашинзаа би Харпер охиндоо өгнө дөө" гэж Виктория ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment