"Гоёл 2015" наадам 28-нд эхэлнэ
Өнөөдөр 15 цаг 22 минут
Хувцас загварын хамгийн том наадам болох «Гоёл» наадам энэ сарын 28-нд эхлэх гэж байна. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадам энэ жил шилдэг загвар өмсөгч, шилдэг гоо засалч, шилдэг үсчин, топ моделийг шалгаруулах юм.

Наадмын үйл ажиллагаа загварын долоо хоногоор эхлэх бөгөөд тус арга хэмжээний үеэр Монголын шилдэг дизайнерууд өөрсдийн урласан бүтээлүүдээ нийтийн хүртээл болгох аж.
Харин шилдэгүүдийг тодруулах гала тоглолт ирэх сарын 03-нд Соёлын төв өргөөнд болохоор төлөвлөгдсөн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment