Сурах бичиг цахим хэлбэртэй болно
Өнөөдөр 16 цаг 34 минут
Боловсрол, шинжлэх ухааны яам салбартаа "Боловсролын нэгдсэн мэдээллийн систем"-ийг анх удаа нэвтрүүлэхээр болов. Энэ системээр дамжуулан яам, сургууль, багш, эцэг эх, сурагчид өөрт хэрэгтэй бүх мэдээллээ нэг дороос авах боломжтой болж, сургуулийн эргэн тойрон дахь мэдээллээр хангагдаад зогсохгүй боловсролын хүртээмжийг сайжруулах зорилготой мультимедиа сурах бичиг, гарын авлага, сургалтын материалуудыг дотор нь багтаажээ. Иймд ирэх хавар ашиглалтад бүрэн орох мэдээллийн системийн үр дүнд багш, эцэг эх, сурагчид цахим сурах бичгүүдийг өдөр тутам хэрэглэх боломжтой болох юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment