Wednesday, November 19, 2014

Н.Номтойбаяр биеэ үнэлэгчидтэй дайн зарлалаа

Н.Номтойбаяр биеэ үнэлэгчидтэй дайн зарлалаа

Өнөөдөр 15 цаг 27 минут


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Дорнод аймгийн иргэдийн төлөөлөл болж Их хуралд сууж байгаа. Гэвч дорнодчууд өөрсдийнх нь эрх ашгийн төлөө төдийлөн ажил хийдэггүй гишүүнээ шүүмжилж, адлах болсон. Гэтэл гишүүн нь хийх ажлаа умартаад Саппорогийн биеэ үнэлэгчидтэй тэмцэл хийнэ хэмээн цээжээ дэлдэж яваа сурагтай.

Энэ ажлаа тэрбээр өнөөдөр албан ёсоор эхлүүлж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Саппоро орчимд цуглардаг биеэ үнэлэгчдийн асуудлаар Нийслэлийн цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран өнөөдөр эхний уулзалтаа хийх гэж байгаа гэнэ.

Замынхаа урд гарахаар Баянголынх, замынхаа хойно гарахаар СХД-ийнх болчихдог биеэ үнэлэгч 100 гаруй эмэгтэй байдаг гэх албан бус тоо бий. Тэдэнтэй эрхэм гишүүн чухам яаж тэмцэх нь сонирхол татаж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment