Газрын тосны агуулахаас 4285 зөрчил илэрчээ
40 минутын өмнө
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад шалгалт хийжээ. Шалгалтаар газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, хийн хангамжийн агуулах, хийгээр цэнэглэх станц зэрэг нийт 568 обьект хамрагдаж, "Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, Галын аюулгүйн норм" /БНбД 21-03-04/, бусад холбогдох норм, дүрмүүдийн заалтуудыг зөрчсөн 4285 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн 715 зөрчлийг хяналт шалгалтын явцад арилгуулж, 3570 зөрчлийг арилгуулахаар гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлжээ.386, мэдэгдэл 63, ажиллагаа зогсоох тогтоол 21, танилцуулга 19-ийг бичиж холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, зөрчил дутагдлаа арилгаагүй нийт 63 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 6,180,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Шалгалтын явцад агуулахын сав, тоног төхөөрөмжийн битүүмжлэл алдагдсан, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн, гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутуу, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийгдээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment