Wednesday, November 12, 2014

Нутаг нэгтнээ хөнөөсөн хятад иргэн ял сонсов

Нутаг нэгтнээ хөнөөсөн хятад иргэн ял сонсов

53 минутын өмнө

Энэ оны зургаадугаар сарын 27-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаанхад гэх газар Хятадын иргэн Шуанши гэгч нь согтуу байхдаа өөрийн нутаг нэгт Өлзийтогтохтой маргалдаж түүний зүрхэн тус газар хутгалж амь насыг нь хохироожээ. Түүний үйлдэлд Сум дундын нэгдүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах  дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Сум дундын шүүх 16 дугаар шүүх 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын иргэн Шуаншид холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment