Пикегийн шийтгэл чангаджээ
Өнөөдөр 13 цаг 26 минут

"Реал"-ын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти "Барса"-гийн ахлах дасгалжуулагч Луис Энрикегийн хамгаалагч Жерар Пикед ногдуулсан арга хэмжээг тайлбарлав. "Би нөөц сандал дээр сууж байгаа тоглогч гар утсаараа оролдвол шийтгэл хүлээлгэхгүй. Сахилга бат чухал гэдгийг би мэднэ. Гэхдээ дан ганц шийтгэлээр шийдвэрлэгдэх ёсгүй зүйл байдаг юм. Тэр тоглогчтой зүгээр л ярилцаад, тайлбарлаад өнгөрч болно. Хөлбөмбөгчид бол ухаантай хүмүүс. Тиймээс би гар утаснаас болж Пикег гарааны бүрэлдэхүүнд гаргасангүй гэж бодохгүй байна" хэмээн Анчелотти ярьжээ.
Жерар Пике саяхан "Сельта" багтай хийсэн тоглолтод талбай дээр гараагүй билээ. Хожим нь үүнийг Луис Энрике сахилгын арга хэмжээ авсантай холбоотой хэмээн тайлбарласан юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment