"Говь повер"-т шилжүүлсэн 4.8 тэрбумын асуудлыг АТГ-аар шалгуулна
16 минутын өмнө

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн "Эрдэнэс Тавантолгой" компанид шалгалт хийж, "Говь повер"-т шилжүүлсэн 4.8 тэрбум төгрөгийг АТГ-аар шалгуулах болсноо дуулгав.
УИХ-ын гишүүн А.Телейхан шалгалтаар явсан бөгөөд тэрбээр "Говь повер" компани гаалийн бүрдүүлэлт хийх тендерт оролцож ялсан байдаг. Үүний дараа тендерийг нь хүчингүй болгохоор "Бид ийм ажил хийсэн, их хэмжээний хөрөнгө бүрдүүлсэн" гэх шалтгаанаар их хэмжээний мөнгө нэхэмжлэн шүүхэд хандсан юм билээ. Ингээд анх долоон тэрбум төгрөг нэхэмжилснийг "Эрдэнэс Тавантолгой" компанийнхан авч үзээд "4.8 тэрбум юм байна" гэж хүлээн зөвшөөрөөд хоорондоо тохиролцсон байдлаар шүүхийн шийдвэр гаргуулсан байдаг. Гэтэл тендерт оролцохдоо ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай байсан компани хэдийд нь 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд "Хохирсон" гэж үзээд энэ их хэмжээний мөнгийг нөхөж авсан нь бас эргэлзээтэй. Энэ мэтийн эргэлзээ төрүүлсэн олон асуудал байгаа нь илэрсэн. Үүнийг ажлын хэсэг дүгнэж үзээд зарим хохирлыг Засгийн газар хариуцаж ажиллах ёстой. Харин "Говь повер"-той холбогдолтой хэсгийг авлигын шинжтэй байна гэж үзээд АТГ-т шилжүүлж, нотлуулах ёстой гэж үзсэн. Үнэхээр 4.8 тэрбум төгрөгийг төрийн өмчит компани "Говь повер"-т шилжүүлж өгөх ёстой байсан эсэхийг нягтлах ёстой гэх мэт олон төрлийн санал дүгнэлт гарсан" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment