Tuesday, November 4, 2014

Бейонсе нууцаар цомог гаргана

Бейонсе нууцаар цомог гаргана

1 цаг 32 минутын өмнө

Нэг жил хүрэхгүй хугацааны өмнө соул дуучин Бейонсе тав дахь цомгоо гарган шүтэн бишрэгчдээ гайхшруулсан билээ. Бейонсе Ноулз бүсгүй өөрөө уг цомгийнхоо гүйцэтгэх продюссер, үг ая зохиогч, хөгжмийн видеогийн хамтрагч найруулагч зэргээр ажиллажээ.


Энэ цомгийг бүтээхэд Тимбалэнд, Жастин Тимберлэйк, Фаррелл Уильямс, Boots зэрэг хамтлаг, дуучид үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Цомгийг огт шуугиан дэгдээлгүйгээр гаргачихсан юм. Бейонсе дуу болгоноо клипжүүлжээ. Хөгжмийн шүүмжлэгчид түүний энэ цомгийг энэ зууны хамгийн шилдэг цомгийн нэг гэж магтсан юм.

Тэгвэл тун удахгүй Бейонсе бас нэг цомог гарган шүтэн бишрэгчдээ баярлуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ цомогт Бейонсе Дрэйк, Жэй Зи, Ники Минаж, Фрэнк Оушен, Жастин Тимберлэйк, Рианна зэрэг мундаг дуучидтай хамтарч дуулах аж. Мөн нэг дуун дээр нь бид түүний охин Блу Айвигийн хоолойг сонсох боломжтой юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment