Л.Гансүх яллуулах нь тодорхой болжээ
58 минутын өмнө
Улсын мөнгө хувьдаа завшиж, хөрөнгөжсөн хэргээр Гансүх нэртүүд хуулийн байгууллагад шалгуулж, эхнээсээ ял авсан билээ.Тодруулбал, татварын гэх тодотголтой Ч.Гансүх гэнэгүй байж байгаад шүүхээс олон жилийн хорих ял авсан бол араас нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх байсан Л.Гансүх авлигын хэргээр буюу "Нүүрс" хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр хуулийн байгууллагад шалгуулж, бүр хоригдож байгаад биеийн байдал нь муудсан гэх шалтгаанаар батлан даалтад гарчихаад байгаа юм.
Тэрбээр өөрийгөө хэлмэгдэж байна "Би мөнгө идэж уугаагүй" гэж байгаа ч өмгөөлөгчид нь мэдээллийг нотлохын тулд ажилласаар байна.
Харин өчигдөр АТГ-аас Л.Гансүхийн талаар мэдээлэл хийж " Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг арав гаруй хүнтэй "Нүүрс" хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг "идсэн" болохыг тогтоосон" гэжээ.
Ийнхүү АТГ-ын мөрдөгчид Л.Гансүхийг яллахаар улайрч байгаа эл үед хавтаст хэргийг удахгүй прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шилжүүлэхээр болсноо мэдэгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment