Wednesday, November 26, 2014

“Бо Бэ констракшн”-ы захирлын хэрэг шүүхэд шилжжээ

"Бо Бэ констракшн"-ы захирлын хэрэг шүүхэд шилжжээ

26 минутын өмнө

Өнгөрөгч есдүгээр сарын 07-ны өдөр "Бо Бэ констракшн" ХХК-ийн гурван ажилтан барилгын гадна заслын ажил гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж амиа алдсан хэрэг гарсан. Амиа алдсан туслах ажилтнууд болох Г.Очирбат, Б.Алтан-Очир, А.Одсүрэн нар нь Хан-уул дүүргийн 3 дугаар хороо River Stone-2 барилгын 26А блокын 10 давхарт дүүжин шат буюу люлькан дээр тус барилгын гадна заслын ажлыг хийж байхад дүүжин шатны бэхэлгээ тасарч өндрөөс унаж амь насаа алдсан билээ.

Тиймээс барилгын аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий этгээд болох "Бо Бэ констракшн" ХХК-ийн захирал Б.Болдбаатарт "Аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас гурван хүний амь нас хохирсон эрүүгийн 2014260004206 дугаартай хэрэг үүсгэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар энэ сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment