Эмч чухал уу? Шүүгч чухал уу?
24 минутын өмнө

Энэ шийдвэр олон ч хүнийг гайхшруулж чадсан. Шүүгч нар хамгийн багадаа хоёр саяын цалин авахаар болсон. Энэ нь авлигагүй, цэвэр тунгалаг шүүхийн системийг бүрдүүлж, шүүхийн шийдвэр үнэн зөв гарахад бодит дэмжлэг болно гэж үзсэн. Гэвч эцэстээ хөдөлмөрийн үнэлэмжийн шударга бус байдлыг шүүмжлэхэд хүргэсэн юм. Өнөөдөр улсын хэмжээнд 1.1 сая иргэн хөдөлмөр эрхэлж буй судалгаа байгаа. Үүний 200 мянга орчим нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192000 төгрөгөөр цалинждаг байна. Харин дундаж цалингийн хэмжээ 600 мянган төгрөг байгаа юм. Энэ дундаж цалингаар эмч, багш нар цалинждаг.
Анхан шатны шүүгч 2 саяас цалин нь эхэлж байгаа бол дадлагажигч эмчийн цалин 250 мянгаас эхэлж буй нь бодит үнэн. Өнгөрсөн жил 273 багшид 435 сая төгрөгийн урамшуулал олгосон бол энэ жил 584 сая төгрөг үүнд төсөвлөсөн байгаа. Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгоход 2013 онд 16.5 тэрбум төгрөгийг төсвөөс хуваарилсан байгаа юм. Эрүүл мэнд, боловсролын салбарт олгосон урамшуулал ийм байгаа бол өнгөрсөн оны төсвийн тайлангаас харахад өнөөх өндөр хангамжтай хуулийн салбарт 38.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Шүүхийн эрхзүйн орчин бүхэлдээ өөрчлөгдсөн тул дээрхи хэмжээний төсвийг баталж өгсөн байгаа юм. Эмч, багш нарыг ялгаварласан энэ мэт хөдөлмөрийн тэгш бус орчин, нөхцөл л тэднийг авлигад дуртай болгож, хэн гар тэнийлгэсэнд нь илүү сэтгэл гаргахад хүргэж байгаа хэмээн үзэх хэсэг ч байна.
Аль салбарыг бодлогоор илүү дэмжих хэрэгтэйг эргэж харахад илүүдэхгүй болов уу?
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment