Хэний гоол хамгийн шилдэг нь вэ?
58 минутын өмнө
Олон улсын Хөлбөмбөгийн холбоо тухайн жилийн хамгийн гоёмсог гоолыг оруулсан тамирчинд олгодог Ференц Пушкашийн нэрэмжит шагналд нэр дэвшигчдийг албан ёсоор танилцуулжээ.

Уг шагналыг горилогчдын тоонд Австралийн шигшээ болон "Нью-Йорк Рэд Буллс" багийн хагас хамгаалагч Тим Кэйхилл, "Чэлси"-гийн довлогч Диего Коста, "Крус Асуль"-ийн хавбек Марко Фабиан, "ПСЖ"-гийн довтлогч Златан Ибрагимович, "Олимпиакос"-ын хагас хамгаалагч Пайтим Касами, "Пьемонт Юнайтэд"-ын тоглогч Стефани Роше, "Реал"-ын хагас хамгаалагч Хамес Родригес, "Ванкүвер"-ын довтлогч Камило Санвеццо, "Санфречче Хирошима"-гийн довтлогч Хисато Сато, "МЮ"-гийн довтлогч Робин ван Перси нар багтав.

Өөрт таалагдаж буй тоглогчийн төлөө та ч гэсэн энэхүү хаягаар орж саналаа өгч болох юм. Санал хураалт 12 дугаар сарын 01-нийг хүртэл явагдах бөгөөд гурван нэр дэвшигчийг шалгаруулна. Ялагчийн нэрийг 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр "Алтан бөмбөг" гардуулах ёслолын ажиллагааны үеэр зарлах гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment