Хуурамч байцаагч нараас болгоомжил
1 цаг 2 минутын өмнө
Саяхан эмнэлэг, албан байгууллагуудаар явж хулгай хийдэг этгээдүүд баригдсан билээ. Тэгвэл аж ахуйн нэгжүүдээр явж хяналт тавьдаг байцаагчийн нэрээр луйвар хийсэн иргэдийг ч мөн барьжээ. Нийслэлийн дүүрэг тус бүрт гал түймрийн хоёр байцаагч, гамшгаас хамгаалах нэг байцаагч ажилладаг бөгөөд өдөрт гурван обьектэд шалгалт хийдэг аж.Шалгалт хийх явцад тухайн аж ахуйн нэгж нь аюулгүй байдал, норм стандартаа хангаагүй тохиолдод үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцдог байна. Харин энэ байдлыг Х гэх иргэн ашиглаж, хуурамч байцаагчийн нэрээр аж ахуйн нэгжүүдээс мөнгө луйвардсан хэрэг гарчээ.
Тэрбээр аж ахуйн нэгжүүдийн удирдлага руу нь хуурамч байцаагчийн нэрээр холбогдон дүгнэлт зөвшөөрлөө авахыг тулгаж, өөрийн дансны дугаар руу мөнгө шилжүүлэхийг шаардсан аж.
Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм. Х гэх иргэн дөрөв дэх удаагийн хэрэг дээрээ баригдсан бөгөөд хамгийн сүүлийн тохиолдолд л гэхэд 105 мянган төгрөг луйвардаж авсан байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж байцаагчийн үнэмлэх, тэмдгийг нягталсны үндсэн дээр шалгалт явуулах хэрэгтэйг НОБГ сэрэмжлүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment