Friday, November 14, 2014

Д.Ангараг Америкийн шилдэг зураглаач шалгаруулах ёслолд оролцоно

Д.Ангараг Америкийн шилдэг зураглаач шалгаруулах ёслолд оролцоно

1 цаг 29 минутын өмнө

"Бодлын хулгайч", "Дэв", "Миний хөрш чөтгөр", "Эх орон дуудаж байна" зэрэг олон кинонд зураглаачаар ажилласан Д.Ангараг Америкийн кино зураглаачдын холбооноос жил бүрийн хоёрдугаар сард зохион байгуулдаг "Америкийн шилдэг кино зураглаач"-ийг шалгаруулах "29th ASC Annual Awards" ёслолд оролцохоор болжээ.

Уг ёслолд дэлхийн алдартай кино зураглаач, найруулагч, жүжигчид, дуучид, хүндэт зочид, шагналд нэр дэвшигчид, ивээн тэтгэгчид болон "Universal Studios", "Warner Bros", "Paramount Pictures", "Sony pictures" кино түгээгч компаниудын төлөөлөгчид зэргээс бүрдэх 1600 дэлхийн алдартай уран бүтээлчид оролцдог аж.

Дашрамд сонирхуулахад, Д.Ангараг Холливуд Монголын хамтарсан анхны уран бүтээлийн ажилдаа орсон бөгөөд тун удахгүй Холливудын уран бүтээлчдийг Монголд авчирахаар ажиллаж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment