Н.Наранбаатар найруулагч шүүмжлэлд өртөв
1 цаг 27 минутын өмнө
Драмын бүтээлийн ноён оргил болсон дэлхийн суу билэгт их зохиолч Уильям Шекспирын алдарт "Гамлет" жүжгийг 31 жилийн дараа Драмын театрын тайзнаа амилуулсан. Уг бүтээлийг УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулахдаа жинхэнэ монгол сэтгэлгээ, монгол үнэр үнэртүүлж чадсанаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Үүгээр ч зогсохгүй түүнийг төр соёрхож Төрийн соёрхол хүртээсэн юм.Тэрбээр драмын урлагт мундаг найруулагч гэдгээ үүгээрээ харуулж, түүхэн олон жүжгийг найруулан тайзнаа тавьсан байдаг. Мөн түүний "Хар санаа, хайр сэтгэл" жүжгийн Фердинанд, "Саран хөхөө"-гийн номч түшмэл Дарма, "Атга нөж"-ийн Жамуха, "Харц хатан"-ы Ёндон гээд нэрийн хуудас болсон дүрүүд ар араасаа эгнэж, "Тэнгэрийн хүү", "Тамгагүй төр" зэрэг бүтээлүүд нь ч түүнийг ямархан чансаатай найруулагч болохыг гэрчилнэ.
Харин сүүлийн үед Н.Наранбаатар кино урлаг руу урваж, саяхан "Сүүлчийн шөнө" гэсэн киног найруулан үзэгчдийн хүртээл болгосон юм. Уг киног үзсэн үзэгчид Төрийн соёрхолт Н.Наранбаатарыг голов, буруушаав. "Ойлгомжгүй, муу кино болсон байна лээ. Киноноос ашиг харж хийсэн бололтой. Уг нь кино ашгийн бус баймаар юм. Энэ бүтээлд дэндүү сэтгэлгүй хандсан юм шиг ээ. Зүгээр театрын тайзны бүтээлээ найруулаад явж байвал таарна" гэх шүүмжлэлийн үгс мэргэжлийн болон энгийн үзэгчдийн амнаас олонтаа унаж байна билээ шүү. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment