Friday, November 14, 2014

Барилга дээрээс дахин нэг хүн унаж амиа алдав

Барилга дээрээс дахин нэг хүн унаж амиа алдав

1 цаг 35 минутын өмнө

Өнгөрсөн долоо хоногт барилга дээрээс хоёр хүн унаж амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл өчигдөр мөн л барилга дээрээс хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн II хороо, КТМС-ийн зүүн талд байрлах барилгын дөрөвдүгээр давхраас "Ариун-Очир" компанийн туслах ажилчин Б унажээ.

Тэрбээр иргэн С.Даваасүрэнгийн захиалгаар барьж байгаа 13 давхар, 78 айлын орон сууцны барилгын тагтны хашлагыг суурилуулж байсан бөгөөд хамгаалах бүс хэрэглээгүйн улмаас осолджээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment