Жерри Холлиуэлл нөхөрт гарна
1 цаг 23 минутын өмнө

Spice Girls хамтлагийн гишүүн асан Жерри Холлиуэллын амьдралд ихээхэн өөрчлөлт гарахаар болжээ. Их Британийн нэрт дуучин бүсгүй "Формула-1" уралдааны Red Bull багийн тэргүүн Кристиан Хорнертой гэрлэхээр болсон аж. Тэд үерхээд нэг жил болоогүй ч хувь заяагаа холбоход хангалттай гэж үзсэн байна. Дуучин бүсгүйн хувьд энэ нь анхны гэрлэлт байх юм. Өмнө нь тэрбээр Робби Уильямс, Рассел Брэнд, Оросын бизнесмэн Антон Кожубовски, Евгений Лебедев нартай дотно харилцаа үүсгэхийг оролдож байсан билээ. Кристианы хувьд энэ гэрлэлт мөн л анхны албан ёсны гэрлэлт байх болно.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment