Tuesday, November 4, 2014

Эмэгтэй хүний дур булаам харагддаг нас

Эмэгтэй хүний дур булаам харагддаг нас

26 минутын өмнө

Эрчүүдийн бодлоор эмэгтэй хүн хамгийн гоё сайхан харагддаг нас гэж байдаг гэнэ. Энэ нас чухам хэд вэ гэдгийг Финландын Туркугийн эрдэмтэд тогтоохыг оролдсон байна. Тэгтэл аль ч насны эрэгтэйчүүдэд хүүхнүүд хамгийн гоё харагддаг үе бол 23-28 нас гэдэг нь тогтоогджээ. Бүр тодруулбал, 24-25 нас аж. Харин бүсгүйчүүдийн хувьд эсрэг хүйснийх нь хүмүүс хэзээ гоё харагддаг вэ гэдэг нь тодорхойгүй үлдэв.

Санал асуулгад нийтдээ 12500 хүн хамрагджээ. Тэд бүгд ямар насны хамтрагчтай болохыг илүүд үзэх талаараа ярьжээ. Эрчүүд бараг бүгдээрээ хүүхнүүдийн хамгийн дур булаам харагддаг насыг хэлсэн гэнэ. 25 насанд эмэгтэй хүн нөхөн үржих чадвараа дэндүү олдог юм. Бүсгүйчүүд өөрөөсөө ахимаг настай эрчүүдийг сонгодог нь нууц биш. Тэд эрчүүдийн тогтвортой байдал, санхүүгийн боломж бололцоо зэргийг харгалзаж үздэг байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment