Нойер "Алтан бөмбөг"-ийг хүртэх ёстой
34 минутын өмнө
Германы хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач асан Оливер Кан "Бавария" болон Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер "Алтан бөмбөг"-ийн эзэн болох ёстой гэж мэдэгджээ.

"Энэ нэр хүндтэй шагналыг олгодог эрх мэдэлтнүүд хаалгач нарыг жаахан дутуу үнэлдэг юм шиг надад санагддаг. Би үүнийг өөр дээрээ бүрэн дүүрэн мэдэрсэн. Хөлбөмбөгийн ертөнц ийм л юм. Нойерт уг шагналыг хүртэх бүрэн боломж бий. Яагаад гэвэл тэр маш сайн тоглогч. Мануэль энэ шагналыг хүртэх бүрэн эрхтэй. Тэр хаалгачийн ур чадварыг шинэ түвшинд гаргасан хүн. Тэрбээр ямар чадварлаг тоглолтыг харуулсан нь чухал биш. Дэлхийн аваргын үеэр тэр тоглолтуудыг хэрхэн уншиж байсан нь чухал юм. Би түүнийг хараад бахадсан шүү" хэмээн Кан онцлов. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment