Аав нь Бритни Спирст сүйт хархүү олов
Өнөөдөр 13 цаг 34 минут

Бритни Спирс болон түүний шинэ найз залуу Чарли Эберсолын харилцаа тун эрчимтэй өрнөж байгаа аж. Шинэ гэрэл зургийнхаа дор Спирс бүсгүй "Энэ залуу..." гэж бичжээ. Шинэ залууг Бритнид түүний аав Жэймс Спирс олж өгсөн гэнэ. Чухам тэр л өөрийн охиныг телевизийн NBC Sports компанийн ерөнхийлөгч Дик Эберсолын хүүтэй танилцуулсан байна. Эх сурвалжийн өгүүлснээр бол аав нь охиноо найз залуугүй амьдарч чадахгүй гэдгийг мэддэг аж. Жэймс ч зөв зүйтэй залуусыг сонгох чадвартай гэнэ. Чарлиг олохын тулд тэрбээр сар хүрэхгүй хугацааг зарцуулжээ. Эхлээд тэр өөрөө түүнтэй танилцсан агаад хэд уулзсаны дараа Чарлиг сайн залуу юм гэдгийг ойлгосон байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment