Wednesday, November 12, 2014

Б.Билэгт буцаад ажилдаа орно

Б.Билэгт буцаад ажилдаа орно

30 минутын өмнө

ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гарсантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Түүний нэхэмжлэлтэй, Засгийн газрыг хариуцагчаар татсан шүүх хурал өчигдөр болох байсан ч Б.Билэгт шүүгч Цолмонгэрэлээс татгалзсанаас болж тодорхойгүй хугацаагаар шүүх хурал хойшилсон байсан ч ийнхүү шүүхийн шийдвэр гарчээ.

Б.Билэгтийг өнгөрсөн зун ээлжийн амралттай байх хойгуур нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаас нь чөлөөлөх захирамж гаргаж, орны хүн болох хурандаа С.Баатаржавт Тэргүүн комиссар цол олгон томилсон байдаг. Харин үүнийг эсэргүүцэж "Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан" гэж үзсэн Б.Билэгт Төрийн албаны зөвлөл, шүүхэд гомдол гаргасан байсан юм. Ийнхүү шүүх ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргалаа, харин гаргасан шийдвэрийг нь Засгийн газар хэрэгжүүлж, түүнийг ажилд нь эргүүлж томилохыг харах л үлдлээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment