Tuesday, November 4, 2014

Бүтэлгүй хулгайч нар баригджээ

Бүтэлгүй хулгайч нар баригджээ

Өнөөдөр 15 цаг 18 минут

Өнгөрөгч даваа гаригт Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр буюу хуучин тээврийн товчооны орчим сэжигтэй хоёр этгээд автомашин түрээд явж байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу шалгахад тус дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух Б-ийн автомашиныг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 19 настай эрэгтэй Ө, Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд оршин суух 12 настай эрэгтэй З нар бүлэглэн хулгайлж байсан аж. Цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment