Thursday, November 20, 2014

Гвен Стефани Агилерад атаархав

Гвен Стефани Агилерад атаархав

Өнөөдөр 13 цаг 48 минут

Өдгөө Гвен Стефани гуниглаж суугаа юм. Учир нь, The Voice шоуны ээлжит улирал түүнгүйгээр явагдах болсон. Энэ оны наймдугаар сард хоёр дахь удаагаа ээж болсон дуучин Кристина Агилера төсөлд эргэн ирснээр Гвен явах хэрэгтэй болсон билээ. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Стефани уг шоуд ажиллах үеэрээ түүнд үнэхээр дурласан учраас одоо түүнгүйгээр бараг амьдарч чадахгүй байх хэмээжээ.


Мөн уг төсөл түүнийг өөрчилж, урам зориг өгөөд зогсохгүй цааш явах шинэ эрч хүчийг хайрласан гэнэ. 45 настай дуучин бүсгүй Агилерад үнэхээр атаархаж буйгаа өгүүлэв. Кристина бүсгүй ч амаржсаныхаа дараа биеийн галбираа засах тал дээр ихэд анхаарчээ. Тэрбээр шоуны продюссерүүд дэндүү тарган болсон түүнээс татгалзаад, Стефанид хамтарч ажиллах гэрээ санал болгоно гэж эмээжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment