Шавьжтай бургер худалдаанд гарав
24 минутын өмнө
Голландын нэгэн тэргүүлэгч худалдааны сүлжээ хорхой, шавьжаар хийсэн хоол ундыг худалдаалж эхлэв. Цох хорхой, царцаа, шоргоолж зэргээр хийсэн хоол унд хүний бие махбодод ихээхэн ашиг тустай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Хорхой, шавьжны махан дотор маш ховор бодисууд агуулагддаг гэж тэд үзжээ.Жишээ нь, Голландын Гронинген хотын зарим нэг дэлгүүрүүдэд цох хорхойтой бургерүүд худалдаалагдаж эхлэв. Худалдааны сүлжээ газруудын эзэд одоогоор энэ бараа, бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох үүднээс сорил маягаар худалдаалж байгаа юм.
Өдгөө Ази, Африк, Төв Америкийн улс, орнуудад хорхой, шавьжийг хоол хүнсэндээ хэрэглэх нь ихээхэн түгээмэл болоод байгаа билээ. Харин Европт гойд эрэлт байхгүй байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment