Tuesday, November 4, 2014

Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх нь эргэлзээтэй

Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх нь эргэлзээтэй

1 цаг 10 минутын өмнө

Ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан гэх ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт хуулийн байгууллагад хандаад багагүй хугацаа өнгөрчээ. Эхлээд Төрийн албаны зөвлөлд хандсан түүний хүсэлтийг авч үзээд хуулийн байгууллагад хандах нь зөв гэсэн шийдвэрийг тус газраас гаргасан.

Харин Б.Билэгт шүүхэл гомдол гаргасан байгаа бөгөөд түүний нэхэмжлэлтэй хэрэг өнгөрсөн долоо хоногт болох байсан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн зарим материалыг нягталж, танилцах хүсэлт гаргасны дагуу 15 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулсан байгаа юм. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Билэгтийг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ гэх мэдээлэл гарч байгаа ч үүнийг албаныхан үгүйсгэсэн.

Гэхдээ шүүх хурлаар түүнийг гэм буруугүй, албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гарах бүрэн боломж байгаа гэнэ. Гэтэл уг шийдвэрийг Засгийн газар биелүүлж, түүнийг ажилд нь оруулах нь бас эргэлзээтэй гэнэ шүү. Салбарын сайдтайгаа сайн, муугаар үзэлцсэн Б.Билэгт ямар нэгэн алдаа гаргаагүй гэдэгтээ бат найдаж байгаа ч өөрийнх нь оронд тэргүүн комиссар цол авч, даргаар томилогдсон С.Баатаржав хурандаа барьц алдаж балрах вий гэхээс айж эмээж байгаа сурагтай.

Ийнхүү шүүхийн шийдвэр хэний талд гарч, хэрхэн шийдвэрлэгдэх эсэхийг л харах үлдэв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment