Thursday, November 13, 2014

Кобе ”аймшигтай” амжилтын эзэн

Кобе "аймшигтай" амжилтын эзэн

1 цаг 51 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Лос-Анжелес Лэйкерс" багийн хамгаалагч Кобе Брайант "Бостон" багийн домогт тоглогч Жон Хавличекийн амжилтыг даван гарч, тоглолтын үеэр шидээд оруулаагүй бөмбөгнийхөө тоогоор бүх цаг үеийн шилдэг дээд амжилтыг тогтоожээ. Брайант "Мөмфис Гризлис" багтай хийсэн тоглолтод 26 удаа шидсэн боловч ердөө 10-ыг нь оруулснаар замналынхаа туршид 13421 удаа шувуу буудсан үзүүлэлттэйгээр тоглолтыг өндөрлүүлэв. Тэдний ард 13296 хоосон шидэлттэйгээр Элвин Хэйс, 12682 оноотойгоор Карл Мэлоун, 12470 оноогоор Карим Абдул-Жаббар, 12435 оноогоор Майкл Жордан нар бичигдэж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment