Thursday, November 13, 2014

Төв аймагт гарсан хүн амины хэргийг хаажээ

Төв аймагт гарсан хүн амины хэргийг хаажээ

50 минутын өмнө

Одоогоос хоёр жилийн өмнө Төв аймгийн Батсүмбэр суманд Шатахуун түгээх станц дээр түгээгч эмэгтэйг буудаж, нөхрийг нь хутгалж, орлого болох гурван сая төгргийг нь дээрэмдээд зугтаасан хэрэг гарсан билээ. Тухайн үед хэргийг баг өмссөн гурван залуу үйлдсэн гэх мэдүүлгийг амьд үлдсэн Л гэгч нөхөр мэдүүлэг өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ хэргийг илрүүлж, эзэн холбогдогчийг нь олоогүй. Тэр ч бүү хэл, УМБГ-т уг хэргийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн байсан бол одоо хэргийг бүр хаачихсан байгаа гэнэ.

Энэ хэргийг учрыг олж өгөхийг хуулийн байгууллагаас удаа дараа хүссэн ч "Хэрэгт сэжиглэгдсэн залуус холбоогүй болохыг тогтоосон тул гэмт этгээдийг хайгаад бараг олоод илрүүлчихсэн" гэх тайлбарыг өгч байсан аж. Гэтэл хэргийг илрүүлчихлээ гээд хэлж байсан мөрдөгчид нь хэргийг хаасан, гэмт этгээд олдоогүй гэжээ. Хохирогчдын ар гэрийнхэн энэ хэргийг үйлдсэн хүн цагдаагийн алба хаагч байж магадгүй гэсэн мэдээлэл гараад байсан. Тийм нь үнэн болоод хуулийн байгууллага хэргийг хав дарж, хаачихлаа гэсэн хардлага ч байна. Энэ талаар Хуульзүйн сайдад хандсаар байгаа ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment