Хүүхнүүдийн үс засалт үнэтэй
20 минутын өмнө
Дани Улсын Дээд шүүх Хүйсийн эрх тэгш байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг цуцлажээ. Тус зөвлөл үсчний газар эмэгтэйчүүдийн үсийг илүү өндөр үнээр засдаг явдлыг хүйсээр ялгаварлан гадуурхсан үзэгдэл хэмээн үзсэн билээ. Зөвлөл уг шийдвэрийг 2012 онд халимаг үстэй нэгэн эмэгтэйн гомдлыг хэлэлцээд гаргасан байна.Тэр эмэгтэй "Би халимаг үстэй атал эмэгтэй үс засалт гээд надаас их мөнгө аваад байна" хэмээн гомдолложээ. Ийнхүү тэр эмэгтэй эрчүүдтэй барьцсан хэрэг. Тус улсын Дээд шүүх зөвлөлийн шийдвэрийг авч хэлэлцээд эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн үсийг засах нь техникийн хувьд өөр үйлчилгээ, засалтыг шаардах учраас үнийн хувьд зөрүүтэй байгаа нь хүйсээр ялгаварлан гадуурхсан явдал биш гэж шийдсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment