Улс төрийн үйл ажиллагаа явуулсан өвөрмонгол иргэд хөөгджээ
44 минутын өмнө
Манай улсад түр болон удаан хугацаагаар оршин сууж байсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Д.Далайбаатар, В.Түвшинзаяа, Н.Тулгуур гэх хүмүүсийг Тагнуулын болон Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынхан албадан гаргажээ.Тэд Монгол Улсын нутаг дэвсгэрт үндэсний эрх ашигт үл нийцэх, улс төрийн үйл ажиллагаа явуулсан нь баримтаар тогтоогдсон байна.
Хууль хяналтын байгууллагынхан хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг удаа дараа анхааруулсны эцэст зохих хууль, журмын дагуу албадан гаргах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment